Цэс Close

МХЕГ татан буугдаж буйтай холбоотойгоор хүнс, байгаль орчин болон хүний аюулгүй байдал гэсэн гурван салбарт Засгийн газар онцгойлон хяналт тавина

Монгол Улсад бизнес эрхлэх, аливаа үйл ажиллагаа явуулахад Мэргэжлийн хяналтынхан болон цагдаа, гааль, оюуны өмч, ШӨХТГ зэрэг мэргэжлийн хяналтын байцаагч бүхий байгууллагуудад шалгуулж, хянуулах шаардлагатай болдог. Эдгээрийн зарим нь хуулийн дагуу шаардлага тавьдаг бол зарим нь хууль бус шаардлагыг тавьдаг. Тиймээс улсын байцаагчтай тохиролцох, байцаагчдын ая эвийг олох зэргээр хүнд суртлыг давж байж иргэд үйл ажиллагаа эрхлэх боломжтой болдог.

Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, давхардсан олон олон хяналт шалгалтыг цэгцлэх зорилгоор Засгийн газар 2023 оноос нэгдүгээр сарын 1-ээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөхөөр болсон гэж мэдэгдсэн. Ингэхдээ давхардсан хяналт шалгалтыг байхгүй болгож, асуудал хариуцсан яамдад зарим хяналт, шалгалтыг шилжүүлэхээр төлөвлөж байна.

Салбар яамдад хяналтыг хариуцуулахын  зэрэгцээ заавал төрийн мэдэлд байх  гурван салбарыг Гүйцэтгэх засаглал дахь хяналтын  тухай хуульд тусгаж өгчээ.

Тодруулбал,

  • Хүний аюулгүй байдал буюу эрүүл мэнд, боловсрол,  дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Хүнсний аюулгүй байдал буюу түүхий эд, хүнсний сүлжээ
  • Байгаль орчны аюулгүй байдал буюу арга технологи, сахилга хариуцлагын  салбарыг төрийн мэдэлд байлгана.

Харин бусад салбарын хяналтыг яамд болон төрийн бус байгууллагуудад ч шилжүүлэх боломжтой гэж үзээд байгаа юм. Энэ бүхний уялдаа холбоог ажвал МХЕГ-ыг татан буулгаж, хяналт  шалгалтыг төрийн  мэдэлд авах буюу Засгийн  газарт зангидах төлөвлөгөөг  Д.Амарбаясгалан танилцуулаад байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах