МХЕГ-ыг татан буулгаснаар төрийн хяналтын тогтолцоо үгүй болохгүй

МХЕГ-ыг 2023 оны нэгдүгээр сараас татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Олон нийт мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болж, тус байгууллагыг Засгийн газрын хяналтын байгууллага болж байгаа мэтээр ойлгож байна.
Одоо агентлаг, салбар яам, МХЕГ гээд нэг асуудлыг багаар бодоход гурван байцаагчид шалгуулах, хянуулах нь энүүхэнд гэсэн үг. Тиймээс л иргэд, аж ахуйн нэгжүүд, аливаа зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эрхлэгчид төр чирэгдэл, дарамт ихтэй байна хэмээж, залхахдаа цаг, мөнгөө хэмнэж байгаа нь энэ гээд авлигын сүлжээ үүсгэчихдэг нь нууц биш болсон.
Иймээс л Засгийн газар МХЕГ-аа татан буулгаж, төр ойлгомжтой, цэгцтэй үйлчилгээ үзүүлдэг болгохын тулд дээрх давхардсан хяналтын үйл ажиллагааг үгүй хийж, илүү мэргэжлийн түвшинд хяналт тавих бололцоо бүрдэх юм. Ингэхдээ хүнс, байгаль орчин, хүний аюулгүй байдлын хяналт шалгалтыг төрийн мэдэлд буюу гүйцэтгэх засаглал дэргэдээ авах юм.
Тодруулбал,
- Хүний аюулгүй байдал буюу эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал
- Хүнсний аюулгүй байдал буюу түүхий эд, хүнсний сүлжээ
- Байгаль орчны аюулгүй байдал буюу арга технологи, сахилга хариуцлагын салбарыг төрийн мэдэлд байлгана.
Эдгээрээс бусад хяналт шалгалтыг салбар яамдад хариуцуулахын зэрэгцээ аливаа тусгай зөвшөөрөл, бичиг баримт шаардахгүй хяналтыг төрийн бус, мэргэжлийн холбоодод шилжүүлэх юм. Энэ бүхний уялдаа холбоог хангаж чадвал шүүмжлэл дагуулж ирсэн төрийн хяналт шалгалтын давхцалыг үгүй хийхээс гадна иргэндээ үйлчилдэг төрийн албатай болохын эхлэл тавигдах юм.
Сэтгэгдэл үлдээх