Цэс Close

Мэргэжлийн хяналтыг яамдуудад нэгтгэснээр төрийн бодлогын уялдаа холбоо сайжирч, хүнд суртал багасна

Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийн байдлаар 1200-1400 байцаагч  төрлийн хяналт шалгалтыг явуулдаг. Гэтэл яамнууд 1400-1600 байцаагчийн эрх авсан байцаагч нараар хяналтын үйл ажиллагааг давхардуулж хийж байна. энэ нь иргэд, ААН-д бодитоор дарамт учруулж байгаа хэрэг.

Тиймээс мэргэжлийн яамны хяналтын тогтолцоог сайжруулж, стандартад тулгуурласан мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулдаг болохын тулд МХЕГ-ыг татан буулгаж тогтоцооны өөрчлөлт хийх гэж зорьж байна.

Ингэснээр мэргэжлийн хяналтын гүйцэтгэдэг үүрэг алдагдана гэсэн ойлголт байхгүй. Харин ч илүү мэргэжлийн төвшинд хяналт тавих боломж бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь, мэргэжлийн хяналтын байгууллага анх байгуулагдахад яам бүрээс мэргэжлийн өндөр мэдлэгтэй ур чадвартай, салбарын урдаа барьдаг боловсон хүчнүүд очиж тус байгууллагыг бүрдүүлж байсан. Цаг хугацааны эрхээр өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагад орж ажилласан тус газрын байцаагчид салбар яамдын мэргэжлийн хүмүүс очиж ажиллах нөхцөл нь багассан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: МХЕГ-т шаардлага хангахгүй, мэргэжлийн ур чадвар гаргах байдал нь тасалдаж, доголдож эхэлсэн. Тиймээс бид тус газрын үйл ажиллагааг зогсоож мэргэжлийн яамнуудад очиж шийдүүлэх шийдвэр гаргасан. Мөн Засгийн газар дотоод хяналт шалгалтынхаа агентлагийг бий болгож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын үйл ажиллагаа, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах үүргийг ЗГХЭГ хүлээдэг.

Тодруулбал, Засгийн газрын хүний нөөц, дотоод хяналт шалгалт, мониторингийн үйл ажиллагааг явуулах эрхтэй. Гэвч энэ үүргийг бид өнөөдөр хүртэл хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэж байна. Нэг ёсондоо иргэдийн нүдээр төрийг харахад маш муу гэсэн үнэлгээг тогтмол өгч байсан. Төр авилга, хүнд сурталтай, хариуцлагагүй, чадваргүй гэдэг үнэлэлтийг ард иргэд байнга өгдөг байсан. Тэгвэл Засгийн газар бусад бизнесийн байгууллагатай ижил төстэйгөөр өөрсдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрийн нэрийн өмнөөс иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа бүх шатны төрийн албан хаагчид өнөөдөр чадвартай, мэдлэгтэй, нийгмийн хангамж сайтай, харилцаа, хандлага ийм төрийн албан хаагчид байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Нэг ёсондоо төрийн албан хаагчид төрд орохдоо ТАЗ-д шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд насан туршийнхаа баталгааг аваад явдаг байдлыг ЗГХЭГ таслан зогсооё. Жил бүр тодорхой адистачлал явуулж байдаг. Мэдлэг, ур чадвар дээр нь үндэслэсэн төрийн албан хаагчийг бид олж илрүүлж, тэдгээрийг дэмжиж ажилладаг бодлогоо хэрэгжүүлэх гэж байгаа юм. Түүнээс биш бид АТГ эсвэл ТАЗ-ийн ажлыг шүүх хууль, хяналтын байгууллагын ажлыг хийх гэж байгаа юм биш. Иргэндээ үйлчилж байгаа төрийн албаа Засгийн газар өөрсдөө үнэлж, дүгнэн шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны хариулгыг хүлээлгэдэг тогтолцоог л нээж байгаа хэрэг” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах