Мэргэжлийн хяналтын шалгалтад унасан ЭМЯ-ны 15 дутагдал
НМХГ-аас нийслэлд коронавирусийн шинжилгээ авч буй 20 цэгт хяналт шалгалт хийжээ. Ингэхэд 15 төрлийн дутагдал илэрсэн тул ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дага Я.Амаржаргалд Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай албан бичиг илгээжээ.
Улсын ахлах байцаагчийн албан шаардлагад...
- Шинжилгээний цэгт ажиллаж буй эмч нар сорьц авах сургалтад хамрагдаагүй
- Зарим цэгт эмч нар сорьцыг буруу авах, жишээлбэл сорьцын бамбарыг цус болгож
- Эмч, мэргэжилтэн бүрд өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, баталгаажуулаагүй
- Сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйн улмаас холилдох, нэр хаяг нь солигдох, хэвтээ байрлалд зөөвөрлөгдөх
- Шинжилгээ цагаасаа хоцорч эхлэх, бүртгэлийн программын хурд удаан байсан тул дараалал хүний бөөгнөрөл үүсэх
- Хамгаалах хувцас хүрэлцээгүйн улмаас эмч нах өдрийн турш нэг хувцастай ажиллах
- Нэг удаагийн зориулалттай нүүрний хаалтыг ариутгаж, паар дээр тавьж хатаан дахин хэрэглэх
- Халдвартай хог хаягдлыг нөөцгүйн улмаас энгийн хог хаягдлын хар уутанд хийж хаях
- Ариун цэврийн өрөөнд халдвартай хог хаягдалтай хар уутыг түр хадгалсан
- Урсгал зохион байгуулалт буруу, өрөө тасалгааг бэлтгээгүй
- Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй
- Иргэдийн халууныг үзээгүй, гарыг халдваргүйжүүлээгүй
- Мэргэжлийн бус хүнийг улаан бүсэд ажиллуулсан
- Хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх зааварчилгаа, том тол зэргийг байршуулаагүй
- Сорьц хадгалж байгаа хэм тодорхойгүй, термометр байрлуулаагүй зэрэг дутагдал илэрчээ.
Сэтгэгдэл үлдээх