Намуудын санхүүгийн тайланг хянаж байна

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүллээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилий эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргасан.
Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.
Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан 27 намын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.
Сэтгэгдэл үлдээх