Цэс Close

Нарийн гэдэсний битүүрэлттэй нярайд мэс засал хийжээ

Дарханы Нэгдсэн эмнэлгийн эмгэг нярайн тасагт энэ 08-ны өдөр төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй төрсөн нярайд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийнхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням болон хагалгааны сувилагч н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай мэс засал хийлээ.

Тус нярайн эмгэг нь эхийн хэвлийд буюу урагт байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт ийнхүү үзүүллээ.

Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах