Цэс Close

НДЕГ -аас “Тэтгэмж бодох заавар”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу “Тэтгэмж бодох заавар”-ын төслийг боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга, тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга, тэтгэмжийн хяналтын байцаагч, мөн тэтгэмжийн тогтоолт, олголт хариуцсан байцаагч нар танхим болон цахимаар оролцлоо.
Хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, тэтгэмж бодож олгоход үүсэж болзошгүй асуудлуудыг тодорхойлох, анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан хаагчдын саналуудыг нэгтгэн боловсруулсан зааварт тусгах боломжийг бүрдүүлсэн нь ач холбогдолтой, үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах