Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн даатгалын ерөнхий газар нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амдэ ХХК”-ийн ажилтнуудад 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийг танилцуулан, ажилтнуудын тавьсан нийгмийн даатгалын хууль тогтоомжтой холбоотой асуултад хариулт өгч ажиллалаа.
Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан “Амдэ ХХК”-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх