Цэс Close

Нийслэл рүү 24 ширхэг тарвага оруулахыг завджээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон. 

Гэвч тарвагыг хууль бусаар агнасаар байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгчээ.  

Тиймээс жолооч, иргэд Та бүхэн энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах