Нийтийн тээврийн автобусны Ү:30, М:5 чиглэлд маргааш “Эрдэнэдрийлинг” зогсоол нэмэгдэнэ

2025 оны гуравдугаар сарын 18-н буюу маргаашаас нийтийн тээврийн автобусны хоёр чиглэлд зогсоол нэмэх шийдвэр гарчээ.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”, М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замналд “Эрдэнэдрийлинг” зогсоол нэмэгдэнэ. Ингэснээр уг чиглэлүүдэд автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа аж.
Нийслэл хотод өдөрт 1.000 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явдаг бол шөнийн тээврийн зургаан автобус орой 22:00 цагаас хойш үйлчилгээнд гардаг байна.
Сэтгэгдэл үлдээх