Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.09) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ. Тэрбээр хуулийн төслийн гол үзэл баримтлал нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, парламентын дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэснийг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,…


БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн тов зарлагдлаа. Тодруулбал, тухайн иргэд www.ehalamj.mn сайтаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд бүртгүүлнэ. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой аж. 1. Бүртгэлтэй холбоотой товч мэдээлэл: Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно. Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой.…

“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна. Үйлчилж буй чиглэл: Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ) ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) "Чингис хаан" ОУНБ руу үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь, үнийн мэдээлэлттэй танилцана уу. Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,…

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахалсан Ажлын хэсэг цахимаар хуралдан хэлэлцлээ. Хурлаар журамд тусгах хэд хэдэн санал, өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно”…

Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллалаа. Тэрбээр сумын Онцгой комиссын хуралдаанд оролцож цаг үеийн мэдээлэл сонссоны дараа, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон Онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл их цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлэв.…


