НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Ц.Насанбат тушаал буурчээ
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь өөрчилж, тэдний оронд үүрэг гүйцэтгэгчдийг томилсон байна.
НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн бол орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилжээ.
Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон байна.
Нийслэлийн прокурорын газрын удирдлагуудыг өөрчилсөн нь нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын бичлэг задарсан, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татагдсан хэргийг шалгаж буй үйл явдлуудтай холбоотой гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл үлдээх