Цэс Close

Нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах