Нуурын усанд 24 настай иргэн амиа алджээ
Нуурын усанд сэлэх гэж орсон нэг иргэн усанд осолдож, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн "Гүн нуур" гэх газар Гүн нууранд 24 настай эрэгтэй сэлж байхдаа живсэн байна. Иргэнийг осолдсон талаарх дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 15.27 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Улмаар Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэний цогцсыг тус өдрийн 17.20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт долоон метрийн зайд, 3.5 метрийн гүнээс олсон байна.
Цогцсыг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх