Цэс Close

НЭМҮТ-д PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн.

Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийлүүлэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгууллаа.

Эрүүл мэндийн сайд лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг өнөөдөр 2020 оны 12-р сарын 22-нд НЭМҮТ дээр биечлэн ирж үзэж танилцлаа. Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Уг лабораторид SARS-Cov2 вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах