“Нээлттэй Дорноговь” чуулган маргааш эхэлнэ
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлаад байна. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулганыг энэ сарын 28, 29-нд Сайншанд хотод зохион байгуулах гэж байгаа юм.
Энэхүү чуулганаар:
- барилга орон сууцны үзэсгэлэн
- хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл,
- бизнес эрхлэх боломжууд,
- уул уурхайн зөвлөгөөн,
- Fuckup nights зэрэг арга хэмжээ болох бөгөөд оролцогчид олон төрлийн мэдээ мэдээлэл авч болох аж.
Мөн шилжин суурьшигчдад зориулсан боломжуудыг ч аймгийн удирдлагууд бий болгожээ.
Тухайлбал, дэд бүтцэд холбогдсон газар, түүний олголтын талаарх мэдээлэл авах, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэрхэн хамрагдах, бизнес эрхлэх ямар боломжууд байгаа, татварын хөнгөлөлтөд яаж хамрагдах зэрэг мэдээлэл өгч, энэ төрлийн боломжоор хангах юм байна.
“Нээлттэй Дорноговь” чуулганд оролцох болон шилжин ажиллаж амьдрахаар зорьж буй иргэн, ААН-үүд www.dornogovi.gov.mn вэб сайт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хуудас болон QR кодоор бүртгэлээ хийлгэж оролцож боломжтой.
Сэтгэгдэл үлдээх