Нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшлогдлоо
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт эхэлсэн ч есдүгээр сарын 12-ны 09:00 цаг хүртэл хойшлогдсон байна.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч өөр шүүх хурал давхацсан, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх