Цэс Close

Нүүрс баяжуулах үйлдвэрийн 2 ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024.11.13/-ийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах байнгын хорооны хоёр тогтоол баталлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас танилцуулснаар жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Нүүрс баяжуулах үйлдвэр 133 га талбайг хамрах бөгөөд үндсэн үйлдвэр, түүхий нүүрс, бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлдвэрийн болон иргэний нийт 67 барилга, байгууламжаас бүрдэх ажээ. Үйлдвэрт нийт 457 ажиллах хүч шаардлагатайгаас одоогоор 198 хүн ажиллаж байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2021 онд хийж, энэ оны 6 дугаар сард үйлдвэрийн туршилт, тохируулгын нээлтийг хийсэн бол 2025 оны гуравдугаар сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн байнгын хорооны тогтоолын дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нар ахлан ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах