НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэд тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.
Энэ удаагийн тохиролд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,345,521 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,213
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,714
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 25467922
Сэтгэгдэл үлдээх