НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана. Сугалаанд 2023 оны 5-р сарын 01-ээс 5-р сарын 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.
Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна. Сугалаагаар:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
Сэтгэгдэл үлдээх