Цэс Close

Ч.Болортуяа: Нөхцөл байдлаас шалтгаалан орон нутагт долдугаар сарын 20-ноос хойш наадам хийх эсэхийг шийднэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр ЭМЯ-аас 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж удахгүй албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон. Орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ" гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах