Цэс Close

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжлэн явагдана

Сүхбаатар дүүрэгт 2024 оны тавдугаар сарын 02-05-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно.
Тодруулбал, 11-р хороо, 32-ын тойрог чөлөөлсөн талбай, 14 дүгээр хороо 7 буудлын эцэст, 18 дугаар хороо Бэлх захын гадна талбай, 19 дүгээр хороо Шарга-Морьт Ану дэлгүүрийн гадна талбайд буюу дээрх 4 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм.
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна. Байршил, хуваарийг зурагт үзүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах