Цэс Close

Н.Алгаа: Нийслэл нь ордтой байдаг зүйл дэлхийн жишигт байхгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах сумд нүүрсний орд олдсон билээ.  Уг ордод хайгуул хийх “Эрдэнэс Баянбогд” ТӨХК-ийн 34 хувийг Эрдэнэс Монгол ХК, 66 хувийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК буюу нийслэл хот эзэмшиж буй юм.

Энэ талаар Уул уурхайн эрх зүйч Н.Алгаа "Дэлхийн жишигт ийм зүйл байхгүй. Яагаад гэвэл хайгуул хамгийн өндөр эрсдэлтэй, хөрөнгө их зардаг, орд олохгүй байх магадлал 100 хувь. 1000 оролдлого дотор 1 олдог гэх судалгаа байдаг. Тэр жишгээр ярих юм бол эрэл хайгуулаар дампуурах магадлал өндөр. Ингэхээр татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж байна. Комминузмруугаа дөхөж байгаа хандлага ажиглагдаж байна. Төрийн өмчтэй компаниуд төрийн мөнгийг эрсдэлтэй бизнест зарцуулж байгаа. Хоёрдугаарт, өөртөө давуу байдал олгож байна. Энэ бүхэн нь зах зээлийн эдийн засагт хүлээн зөвшөөрмөөргүй зарчим гэж би бодож байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах