Цэс Close

Н.Багабандийн оронд Ж.Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

Өнгөрсөн долоо хоногт "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр оронд нь "Эрдэнэс Монгол" ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилжээ. Ж.Тана АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа "Рио Тинто" компанийн Австрали дахь салбарт ажиллаж байжээ. Мөн дээр дурдсанчлан тэрбээр "Эрдэнэс Монгол" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах