Н.Ганибал: МАН-ын гишүүд хоёр нүүр гаргаж байна
УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хориг тавьжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хүлээж авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ МАН-ын гишүүд хоёр нүүр гаргаж байна. Ерөнхийлөгч хориг тавихаар 100 хувиар байнгын хороодууд нь хоригийг хүлээж аваад л. Тухайн үед хууль хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн завсарлага аваад, хурлыг хаяад, наад хууль чинь болохгүй гээд хэлээд байхад зөрсөөр байгаад батлаад явуулсан. Одоо болохоор Ерөнхийлөгчийн хориг зөв гээд явж байна. Ийм байдлаар бид монгол төрийг удирдаад парламент хуулийг ингэж хэлэлцээд явах юм бол дэндүү өрөвдөлтэй хэрэг. Энэ хуульдаа хүний эрхийг зөрчих, тайван жагсаалыг хааж боох гэсэн заалтуудыг оруулж ирсэн. Энэ бол Үндсэн хуульруу хүний эрхрүү халдаж байгаа хэрэг. Намын нэгдсэн бодлого Засгийн газар энэ хуулийг оруулж ирсэн гэж оруулж ирсэн. Тэгэхээр Намын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар чинь дандаа зөв ажил хийдэггүй юм байна шүү гэдгийг МАН-ынхан ойлгосон байх гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх