н.Одбаяр: Би нэг л шөнө ээжийгээ болон дөрвөн жаахан дүүгээ алдаж орь ганцаараа үлдчихлээ
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2025/02/аөх.jpg)
Иргэн н.Одбаяр: Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Би ухаан алдах шахаад гадаа гарч хэсэг суусан. Манайх байнга сайжруулсан түлш түлдэг. Надад маш их харамсалтай байна.
Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Манай ах эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй. Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байв. Дунд дүү 3-р ангийн, бага дүү 1-р ангийн сурагч байсан юм.
Том дүүгийн багш оршуулгад ирж, "Танай дүү их сайн сурдаг охин байсан, коллежоо төгсөөд жүжигчнээр дараагийн сургуульд сурах тухай ярьдаг байсан" гэж хэлсэн.
Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд бид угаартаж үхэж байна. Уушгины хавдар тусаж байна. Биднийг улны амьдралаар амьдруулж байна. Амьдрал улам доройтсоор байна. Амьдрахад бэрх боллоо. Манай ээж үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Надад аав байхгүй. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн.
Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. Би яахаа мэдэхгүй байна. Шүүх шинжилгээний задлангийн хариу гараагүй, сарын дараа гарна гэсэн. Би маш их гомдолтой байна, өмгөөлөгч аваагүй.
Манай том ахын охин, нөхөр нь намайг ярилцлага өгүүлэхгүй байсан. Та нар дөнгөж сая харлаа. Би Сүхбаатар аймагт цэргийн алба хааж байв. Хамгийн сүүлд 12-р сарын 16-нд ээжтэйгээ утсаар ярьсан. Тэгэхэд "Миний хүү эхнэр авах боллоо доо" гэж байсан юм. Дүү нар 6, 9, 15, 17 настай байв. Ээж 1983 онд төрсөн (42 настай). Ах бага охины хамт угаартан өнгөрчээ.
Томчууд сонсдог бол энэ асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Уг нь манайд мэдрэгч байсан. Тухайн үед мэдрэгч ажилласан, эсэхийг би мэдэхгүй байна." гэлээ.
Сэтгэгдэл үлдээх