Цэс Close

Н.Өнөрцэцэг: Үнэн ганцаардаж, худал наргидгийг яг үнэндээ аан гээд хараад зогсч байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ. Н.Өнөрцэцэгийн хувьд шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож байгаа юм.

Гурван өмгөөлөгчөөс хоёр нь тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй бол өмгөөлөгч О.Батсүхийг шүүх хуралд оролцуулаагүй.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа " Өнөөдөр шүүх хурал өглөө 09 цагаас 2 дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр өндөр өсгийттэй явчихсан, яллах дүгнэлт уншина гээд босоод зогсоочихдог юм байна, 2-3 цаг зогссон байх. Ер нь асуултад хариулна гээд байнга зогсох л ёстой аж. Нуруу тасрах нь. Өнөөдөр хөлд эвтэйхэн гуталтай явнаа.

Цээжинд бөөн гуниг хураад болдоггүй. Бөглөрчих гээд. Маш хэцүү юм. Чаддагаар нь бөмбөрүүлж байна.
Чи ийм ийм мөнгө ингэж авсан байна, чи ийм хууль бус мөнгө олсон байна гэхээсээ илүү чи энэ мэдээг яах гэж хийсийнм, яагаад тэр шүүхийн гадаа очоод мэдээлээд шүүхийн нэр төрд халдаад байгаа юм…
Ямар зорилгоор, яах гэж наад мэдээгээ хийсэн юм бэ?
Сэтгүүлч гэдэг мэргэжил хуулийн хүрээнд ямар ч хамгаалалт алга. Миний хувьд олон нийтийн төлөө шударга ёсыг нэхэж сурвалжилга хийж явсан юм л даа. Тайлбарлах л юм. Эргээд харахад өөрийнхөө төлөө гэсэн бол чимээгүй л орших байж, өрөөл бусдын төлөө тамираа тасартал гүйсээн Өнөрцэцэгээ чи. Бусад чамайг үнэлэхгүй, дотор хүн чинь чамд баяр хүргэе.
Нэг ийм яахаа мэдэхгүй нөхцөлд байна, нуугаад яахав үнэнээ л хэлье.
Олон хулгай луйврыг илчлээд л, болохгүй бүтэхгүйтэй тэмцээд л, нийгмийн зөв зүгрүү нь чиглүүлэх гээд л, ядарсныг өмгөөлж, задарсныг шүүмжилж ирсэн. Энэ худлаа биш.
Гэтэл өнөөдөр өөрөөсөө өөр хэнд ч найдах юмгүй ганцаараа яллагдагч, шүүгдэгч болоод зогсч байна.
Шүүхээ нээлттэй явуулаад өг
Өмгөөлөгчөөр хангаад өг гэж хүссэн.
Өнөрцэцэг хүссэн юм болохоор биелүүлэхгүй биздээ.
Шөнө жаахан сууж бэлдлээ, миний бэлдэх ч юу байхавдээ, яг тулаад ирээд ирэхээр арга хайгаад суудаг л юм байна.
Та бүхэн минь гэр бүлээрээ амарч зугаалаад сайхан л яваа байх, миний шүүх хурал руу хааяадаа анхаараад ганц нэг зүйлийг маань болж өгвөл түгээгээд өгөөрэй.
Ээж нь ядраад байна гэсэн, эрт ир л дээ, маргааш бас шөнө ирэх үү гэсэн асуулт зүрх жирсхийлгэв.
Ирэх нь үгүйгээ ч ээж нь хэлж мэдэхгүй л байна.
Үнэн ганцаардаж, худал наргидгийг яг үнэндээ аан гээд хараад зогсч байна даа.
Гэхдээ шүүх засаглалд итгэх итгэл найдвар маань бөхөөгүй л байна  яалт ч үгүй л нотлох баримтаар бусдыг ялладаг бол би яах ч үгүй, үнэхээр шүү" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах