Цэс Close

ОБЕГ: Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны гурилын үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу аравдугаар сарын 09-ний өдрийн 05:03 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах