ОБЕГ: Олон нийтийн сүлжээнд тархсан "4 хүүхэд лаа барьж байгаад гал алдсан" гэх мэдээлэл бүртгэгдээгүй болно
Цахим сүлжээнд өнөөдөр "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл тархаад байна.
Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно гэв.
Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх