Цэс Close

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаярыг үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнав

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардууллаа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаярыг шагнав.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38-р ангийн жолооч, ахлагч Б.Энхсайханыг шагнасан юм.

Цэргийн хүндэт медалиар

  • Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч О.Мөнгөнсүх,
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын мөнгөн хөрөнгө, төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Буяннэмэх,
  • Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дуудлага хүлээн авагч З.Мөнхсайхан,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Т.Нямсүрэн,
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн жолооч, ахлах ахлагч М.Батсайхан,
  • Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонбаатар,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50-р ангийн жолооч, ахлах ахлагч Х.Ганхүү,
  • Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганбаатар,
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Д.Батбаатар,
  • Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Ц.Батбуян,
  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15-р ангийн жолооч, ахлах ахлагч Т.Гантулга,
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн аврагч, ахлах ахлагч Л.Ганзориг,
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54-р ангийн жолооч, ахлах ахлагч Б.Баярбадрал,
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Мөнхбаярын Шинэхүү,
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Баттулгын Батзаяа,
  • Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Самдандорж,
  • Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч З.Бямбадорж нарыг шагналаа.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медлиар Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйлчлэгч С.Содномжавыг шагнав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах