Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температур: Дархадын хотгороор +14…+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +20…+22 градус дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх