Олимпийн хотхонд секс хийлгэхгүй гэж хэврэг ор тавьжээ
Токиогийн олимпийн наадам энэ сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийж эхэлнэ. Олимпийн тосгонд орон орны олон шилдэг тамирчин цугладгаас гадна секс их хийдэг тухай яриа байдаг. Тэгвэл Токиогийн олимпийн хотхонд картоныг дахин сайжруулан үйлдвэрлэсэн модоор ор хийж тавьсан тул ганц л хүний биеийн жинг даах чадалтай гэнэ. Тиймээс секс хийхэд нэн тохиромжгүй, эвдрэх магадлал өндөртэй ажээ. Тамирчид ч аль хэдийнэ энэхүү орыг “Сексгүй хэврэг ор” хэмээн нэрлэж амжсан байна..
Олимпийн хотхоны ерөнхий менежер Такэши Китажима “Манай олимпийн хотхоны ор ганц л хүний даацтай. Энэ орон дээр үсрэх юмуу “цэнгэх”-гүй байхыг зөвлөе” гэжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх