Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хориг тавьжээ.
Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, уг хуулийг дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдгийг гишүүдийн олонх онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, санал авах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх