Цэс Close

Он гарсаар гаальд 1578 зөрчил илрүүлсний 32 нь гэмт хэргийн шинжтэй байна

Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналтын талаар мэдээлэл өгнө.

Гаалийн байгууллага нь 2023 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүний хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 1578 зөрчлийг илрүүлэн, татвараас зайлсхийснийг нөхөн төлүүлж ажиллаж байна. Эдгээрээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан.

Жишээ нь

  • 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан
  • 2 удаагийн үйлдлээр нийт 4591 гр алтан гулдмайг хилээр гаргах гэж байсан
  • 6 удаагийн үйлдлээр түүх дурсгалын өв нэвтрүүлэх гэж байсан
  • 1 удаагийн үйлдлээр 375кг химийн бодисыг мэдүүлэггүйгээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн таслан зогсоосон.

Монгол Улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт, нийт 24 боомтод 160 хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камерийг байнга ажиллуулдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах