Цэс Close

Орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцжээ.

Хуралдаанаар орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Тодруулбал:

  • Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, сумдын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулах,
  • Мал, амьтны сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах зэрэг үүргийг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах