Цэс Close

Орос улс “Google” компанийг төлөх боломжгүй мөнгөн дүнгээр торгууль нэхэмжилжээ

Орос ойлгомжгүй их мөнгийг дэлхийн хамгийн том техник технологийн компанаас нэхэмжилжээ.

“YouTube” дээр Оросыг дэмжигч сувгуудыг хаасны төлөө торгууль нэхэмжилсэн байсан бөгөөд тухайн торгуулийг төлөхөөс татгалзсаны дараагаар торгуулиа хэд дахин нэмэгдүүлсэн байна.

Тухайн торгууль нь 20 дециллион доллар буюу 20 тэрбум их наяд доллартай тэнцэх юм. Энэ хэмжээний мөнгө дэлхийн нийт эдийн засгийн хэмжээгээс хэт давсан хэмжээ билээ.

Олон улсын валютын сангийн тоо баримтаас харахад дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 110 их наяд ам.доллар гаран бөгөөд үүнтэй харьцуулахад дэлхийн нийт дотоод бүтээгдэхүүний хэмжээ хамаагүй бага юм. Харин “Google”-ийн нийт зах зээлийн үнэ 2 их наяд доллар орчим байдаг.

Оросын мэдээллийн суваг буюу “Tass” мэдээлэхдээ Оросын шүүх “Google” компанид 2022 онд хаасан “Youtube” сувгуудыг нь сэргээх шаардлага тавьсан байсан бөгөөд хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол долоо хоног болгон торгуулыг нэмэгдүүлэх болно хэмээн сануулсан гэв.

Орос Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлсний дараагаар “Google” тус улс дахь үйл ажиллагаагаа хязгаарласан ч хайлт болоод “YouTube” зэрэг олон үйлчилгээг тус улсад ашиглах боломжтой хэвээр байна.

Халдлага гарснаас хойш хэдэн сарын дараа “Google”-ийн Орос дахь охин компани дампуурлаа зарлаж, засгийн газар банкны дансыг нь хяналтандаа авсны дараа ихэнх арилжааны үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Янжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах