Цэс Close

Ослын үед хүн гэмтээгүй, даатгалтай тохиолдолд жолооч хоорондоо зохицож болно

Иргэд жолооч нарын анхааралд:
Зам тээврийн ослын үед, хэрэв даатгалтай тохиолдолд хүн гэмтээгүй үед хоорондоо зохицож болдог. Тодруулбал даатгалын компани цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаардахгүй байх зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан байдаг.

Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын байгууламж бусад зүйлд хохирол учруулаагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэлд авхуулж, тодорхойлолт авах шаардлагагүйгээр даатгалын байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлэх боломжтой.

Их хотын жолооч та бүхэнд дээрх тохиолдол байгаа бол даатгалын байгууллагад хандах боломж байгааг зөвлөж байна.  Мөн энэ тохиолдолд торгуулийн арга хэмжээ цагдаагийн байгууллагаас авахгүйгээр зохицуулсан байдаг.

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах