Осол гэмтлээс сэргийлэх “Цагаан сар-Хариуцлага" аян эхлүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Цагаан сар-Хариуцлага" сэдэвт аяныг 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өрнүүлж байна.
Аяны хүрээнд сар шинийн баяр ёслолын үед зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, зам тээврийн осол, ахуйн хүрээний санаатай болон санамсаргүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулахыг уриалж буй юм.
Томоохон баяр ёслолын үеэр иргэдийн анхаарал суларч, осол гэмтлийн тоо нэмэгддэг тул иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрүүл аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх замаар осол, гэмтлийг бууруулах зорилгоор аянд нэгдэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл үлдээх