Цэс Close

Оюутан цэргүүд 30 км маршийг хоногийн хээрийн сургуультай хамтатган гүйцэтгэжээ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын Сургалтын төвийг түшиглэсэн “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох эрчимжүүлсэн сургалт амжилттай явагдаж байна. Хуурай замын цэргийн ангиудыг түшиглэсэн сургалтын төвүүд энэ өдрүүдэд сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 30 км-ийн марш болон хоногийн хээрийн сургуулийг хамтатган зохион байгуулж, оюутан цэргүүдийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, харилцан ажиллагааг хангаж байна.

Оюутан цэргүүдийн үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, мотобуудлагын тасгийг жижиг бүлгээр байлдаан явуулах арга ажиллагаанд сурган дадлагажуулан, хоногийн сургуулийн төгсгөлд тасгийн буудлагыг явуулж, тасгийг бүх төрлийн байлдаанд бэлтгэх, бие бүрэлдэхүүнийг цель илрүүлэх, илэрсэн целийг командаар болон бие даан устгах дадлага эзэмшүүлж, тэдний гар нийлэмжтэй ажиллагааг жигдрүүлэв.

May be an image of 1 person

Жижиг бүлгийн байлдааны арга тактикийг ашиглан тасгийн захирагч нар үүссэн цагийн байдалд нийцүүлэн шийдвэр гаргах, хүч хэрэгслийг оновчтой ашиглах зэргээр бодит нөхцөлд тулгуурласан дадлага сургуулилтыг амжилттай хэрэгжүүлснээрээ онцлог. Түүнчлэн төрөл мэргэжлийн ангиуд өөрсдийн үндсэн үүрэгт нийцүүлэн явуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан зенитийн артиллерийн тоотуудаар хүч нэмэгдүүлэн нам өндрийн агаарын цель болон бүлэг дронтой тэмцэл явуулсан бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргийн үндсэн үүргүүдийн нэг болох тэсэлгээг дадлагаар амжилттай гүйцэтгэсэн юм. Өдгөө бүс бүсийн оюутан цэргүүд тун удахгүй цэргийн тангараг өргөхөөр жагсаалын бэлтгэлээ базааж байна.

May be an image of 2 people, frisbee and grass

"Оюутан цэрэг-2025" цэргийн мэргэжил олгох эрчимжүүлсэн сургалтын дайчдын цэргийн тангараг өргөх ёслол 2025 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт тус тус ангидаа улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Эх сурвалж: Хуурай замын ЦЭРЭГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах