О.Алтангэрэл: Цагдаагаас иргэний эмзэг мэдээллийг задруулсан нь тогтоогдвол ЦЕГ-ын удирдлагуудад хариуцлага тооцно
Цагдаагийн байгууллагаас хохирогчдын мэдээллийг задруулсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж байна.
Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 23-нд эрдэнэт зургаан хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлээд "Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон н.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага АТГ-тай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ Тавантолгой түлш ХХК-тай холбоотой үе үеийн дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, байгуулсан гэрээнүүдийг шалгаж байна.
29 нэр төрлийн бодист мэргэжлийн байгууллагаас шалгаж байна. Эдгээр албан тушаалтнуудтай холбоотой, барьцалдуулагчтай холбоотойгоор хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн дээрх хохирогчид биш угаараас болж амиа алдсан иргэдийн талаар ч авч хэлэлцэх болно.
Өчигдөр хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн илтгэх хуудас хэлбэрээр бичигдсэн мэдээлэл 21:00 цаг орчимд цацагдсан. Энэ нь хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш, хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг ноцтой зөрсөн, Эрүүгийн хуулийн 11-р зүйлээр хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрэв хувь хүний нууцыг задруулсан бол 5 хүртэлх жилээр хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй байдаг. Энэ мэдээллийг албан журмаар олж аваад цацсан бол гэмт хэрэг.
Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн алдаа биш, цаашлаад ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно.
Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нь үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Нэг үгээр нэг хэсэг нь цагдаад байхгүй мэдээлэл байсан ч, мөн цагдаад хадгалагдаж байсан мэдээлэл байна. Тэгэхээр зориудаар ташаа мэдээлэл түгээсэн байна. Хэн үүнийг хийв, цагдаагийн байгууллага илрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотой олон нийтийн санаа зовнил байна. Хуулийн байгууллагаас түүнийг хамгаална, түүний эрхэд халдсан үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байр суурьтай байна.
Сэтгэгдэл үлдээх