О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т нэр бүхийн албан тушаалтнуудыг шалгуулахаар хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ
09.15 цагт
- Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй өнөөдөр ГХЯ-д албан ёсны хэлэлцээ хийнэ.
10.00 цагт:
- Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
- Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.
- "Амьдрал бол бэлэг" өдөрлөг Баянгол дүүрэг 20- р хороо, Моносын уулзвараас сонсголонгийн гүүр зүүн талд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд болно.
11:00 цагт:
- “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар Монголын Хүүхдийн ордонд мэдээлнэ.
- ЭМЯ-ны хурлын танхимд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт явуулж эхлэх гэж буй талаар хийх хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийнхнийг урьж байна.
11:30 цагт:
- О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т нэр бүхийн албан тушаалтнуудыг шалгуулахаар хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
- Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс Зууны мэдээ сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
- Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.
13.00 цагт:
- “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан" Бидний eртөнц" үзэсгэлэн гарна.
14.00 цагт:
- “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт ШУА-д болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Сэтгэгдэл үлдээх