Цэс Close

Польшийн цагдаа нар нууцлаг байдлаар гарч ирсэн хүрэл зэвсгийн үеийн эрдэнэст хяналт шалгалт хийж байна

Польшийн баруун хойд хэсэгт 100 гаруй хүрэл зэвсгийн үед оршиж байсан эртний олдворууд олдсоны дараагаар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн юм.

Зэвсэг, хүрэл жадны хошуу, хүзүүний зүүлт, бамбай зэрэг олдворуудын зургийг “Szczecin” хотын Нутгийн Уугуул Өвийг хамгаалах газартай хуваалцсанаар энэ олдвор ил болсон гэж Баруун Помераны цагдаагийн газраас баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Necklaces and weapons were among the artifacts.

Мэргэжлийн урлагийн хулгайн мөрдөн байцаагч анх зургийг дарсан хүмүүсийг шалгаж үзэхэд, олдворууд Грифино хотод байдаг орон нутгийн түүхэн холбооны газрын гадаа үл мэдэгдэх байдлаар орхигдсон байсан гэж мэдүүлсэн байна.

Орон нутгийн түүхэн холбооны газар тэрхүү олдворуудыг Нутгийн Уугуул Өвийг хамгаалах газарт өгсөний дараагаар эрдэнэс, олдворыг зөвшөөрөлгүй эрж хайсан хэргийн талаар цагдаагийн байгууллагад хандсан гэжээ.

Police said those responsible for illegally excavating the artifacts could face up to eight years in prison.

“Тухайн эрдэнэс хууль бус аргаар олдсон ба хулгайгаар малтлагдсаны улмаас археологийн хэв байдлаа бүрэн алдахад хүргэсэн нь энэ олдвор хэдэн жилийн настайг тогтоох боломжгүй болгосон ” хэмээн цагдаа нар хэллээ.

“Энэхүү олдворууд сүүлийн жилүүдэд олдсон олдворуудтай харьцууулахад хамгийн том нь ” гэв.

Мэдүүлгийн дагуу тэрхүү гэмт этгээдүүд 8 жилийн хорих ял эдлэх ёстой юм.

Олдворуудыг “Szczecin” дэх Нутгийн Уугуул Өвийг хамгаалах газрын оффист түр хугацаагаар шилжүүлсэн бөгөөд уг эд өлгийн зүйлсийг  дараагаар нь хаана байрлуулахаа шийднэ хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах