Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад оролцсон иргэд "Монгол бичиг" болон "Эрх зүй"-н мэдлэгийн шалгалт өгчээ
Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалт 2025 оны нэгдүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн нийт 219 иргэнээс эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад 87 иргэн тэнцэж, 2-р шатанд оролцсон.
Cорилын шалгалтад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журамд заасны дагуу Монгол хэлний бичгийн чадварыг эссэ, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг бодлого, багаар ажиллах удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг ярилцлагаар шалгаж, сонгон шалгаруулалтын нийт онооны 60 болон түүнээс дээш оноо авсан 50 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Шалгаруулалтад тодорхой эрхэлсэн ажилгүй 21, төрийн болон төрийн бус байгууллагад ажил эрхэлдэг 13, прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний алба хаагч 11, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 5 иргэн тус тус тэнцсэн байна.
Тэнцсэн 50 иргэдийн боловсролын тухайд, Монгол улсын их сургууль 18, Их засаг олон улсын их сургууль 12, Шихихутаг их сургууль 10, Дотоод хэргийн их сургууль 7, Олон улсын Улаанбаатар их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Билиг дээд сургуулийг төгссөн тус бүр 1 иргэн байна.
Хэрэв та шалгаруулалтад тэнцсэн иргэдийн жагсаалтын харахыг хүсвэл ЭНД дарна уу?
Сэтгэгдэл үлдээх