Цэс Close

Пулицерийн шагналыг Жорж Флойдын бичлэгийг хийсэн бүсгүйд олгожээ

Америкийн сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог Жозеф Пулицерийн нэрэмжит шагналыг АНУ-ын Миннеаполисын оршин суугч жирийн нэгэн бүсгүй Дарнелла Фразьед гардуулсан байна.

17 настай Дарнелла Фразье цагдаа нар хэрхэн хар арьст эр Жорж Флойдыг баривчилж буй бичлэгийг хийж, олон нийтийн сүлжээгээр шууд цацсан юм. Жорж Флойдыг хуурамч доллараар худалдан авалт хийсэн байж болзошгүй хэмээн цагдаа нар сэжиглэн баривчилсан. Баривчлахдаа хүзүүн дээр нь өвдөглөсний улмаас амьсгалын замыг нь хааж, үхэлд хүргэсэн. Үүний дараагаар АНУ төдийгүй дэлхий даяар Black Lives Matter хөдөлгөөн өрнөсөн билээ.

Дарнелла Фразьегийн хувьд хэргийн мөрдөн байцаалтад тусалж, шүүх хуралд гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах