П.Анужин Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан П.Анужин өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ.
Ерөнхий сайдын Ажлын албанд зөвлөхүүд харьяалагдан ажилладаг бөгөөд П.Анужин Гүйцэтгэх засаглалын тэргүүний 12 зөвлөхийн нэгээр томилогдсон боловч ажилдаа хараахан ороогүй байгаа аж.
2024 оны есдүгээр сараас эхлэн Ерөнхий сайдын зөвлөхүүд хариуцсан чиглэлгүй болсон ба Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг хариуцаж ажиллах үүрэг Ерөнхий сайд өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх