П.Наранбаяр: Хүүхэд нас барсан газар цэцэрлэг биш хүүхэд харах үйлчилгээний байгууллага байсан
Өчигдөр СХД-ийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг ой 2 сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад тэрбээр "Энэ хэрэг гарсан даруй би мэдээлэл авсан. Юуны түрүүнд эмгэнэл илэрхийлье. Нэг ой 2 сартай хүүхэд нас барсан газар нь цэцэрлэг биш зөвшөөрөлгүй, хүүхэд харах үйлчилгээ явуулдаг, хувийн өмчийн газар байсан. Эцэг, эхээс нь төлбөрийг нь аваад үйл ажиллагаа явуулдаг байсан. Цэцэрлэгийн хүртээмж сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээг боловсролын салбарын нэг хэсэг гэж үзэхгүй. Гэр бүл, хүүхэд хамгааллын газарт хамаарна" гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл үлдээх