Цэс Close

П.Сайнзориг: Үндэсний их баяр наадамд зодоглосон 32 бөхийн шинжилгээний хариу ирсэн. Нэг бөхөөс допинг илэрлээ

Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг.

Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагджээ. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр нэгтгэгдэн ирсэн байна.

Ингэхэд нэг бөхөөс допинг буюу сэргээшийн төрлийн бодис илэрчээ.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй.

Эхлээд энэ бөхдөө мэдэгдэх бөгөөд тухайн хүн өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын шинжилгээний хариунаас хамаарч тухайн бөхөд арга хэмжээ авах эсэх зэрэг дараагийн асуудлууд яригдана" хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах