Цэс Close

П.Цэенханд: Уур амьсгалын өөрчлөлт мэдээж зогсолтгүй үргэлжлэх үйл явц

Шинжлэх Ухааны Академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Энэ талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор П.Цэенханд хэлэхдээ “Хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан ба технологи” олон улсын бага хурлаар бүс нутгийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж, бодлогын зөвлөмж, арга туршлага онцлон ярьж байна. Нэг чухал зүйлийг хэлэхэд Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа орнуудын тоонд яалт ч үгүй багтаж байгаа. Нөгөө талаар манай орны нийгэм, эдийн засаг, соёлын хэв шинжийн нөлөө байна. Цаашид энэ нь мэдээж зогсолтгүй үргэлжлэх үйл явц. Тэгэхээр ард иргэд энэ асуудлыг зөвхөн уур амьсгалын өөрчлөлт гээд байгаль орчны ч юм уу, уур амьсгалын дулаарал, температуртай хамаатай ойлголт гэж авч үзэх хэрэггүй. Энэ маань нийгэм, эдийн засаг, байгаль орчны гээд маш олон салбар, шинжлэх ухааныг хамарсан өөрчлөлтүүдийг авчирна. Магадгүй цаашлаад эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдэд хүртэл маш ихээр нөлөөлнө гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Одоо бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно гэж яриад байгаа. Үүнээс гадна сэргийлж, одоо байгаа түвшнээс нь муутгахгүй байх, сайжруулахад чиглэсэн зорилтот арга хэмжээнүүдийг илүү авах нь зүйтэй” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах