Цэс Close

Саиед Моллайд орон сууц, нэг удаагийн урамшуулал 60 сая төгрөг олгогдоно

Токиогийн олимпоос мөнгөн медөль авч ирсэн Саиед Моллеайн асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл өглөө.

Засгийн газар наймдугаар сарын 4-нд Олимпоос медаль хүртсэн тамирчинд орон сууц олгох тухай тусгасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм.

Наймдугаар сарын 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч уулзан, Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна. Дараа нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа” гэв.

Одоогоор Саиед Моллай Герман улсад байгаа тул түүнийг Монголд ирэх үед нь гавьяат тамирчин цолыг нь олгох юм байна. Мөн түүний дасгалжуулагч багшид Алтан гадас одон хүртээхээр төлөвлөж байгаа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах