Цэс Close

"Салхитын уурхайн хаалт-Бидний төсөөллөөр"

Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл нь “Эрдэнэс Монгол” группийн харъяа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулан хамтран ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд Уурхайн хаалтын талаар сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Салхитын уурхайн хаалт - Бидний төсөөллөөр” сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг Гурвансайхан сумын эрдэмтэн Б.Банзрагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгдүгээр сарын 9-23-ны хооронд зарласан юм.

Уралдаанд шалгарсан сурагчдыг тус сургуулийн урлагийн танхимд нэгдүгээр сарын 24-нд шагнаж урамшууллаа.

Эсээ бичлэгийн уралдаан:

1-дүгээр байр Ц.Энхриймаа (8б)

2-дугаар байр Б.Нандинжаргал (11а)

3-дугаар байр Д.Энхзаяа (8а)

Тусгай байр: Г.Эгшиглэн (11а), Ө.Төгөлдөр-Орчлон (11а)

Гар зургийн уралдаан:

1-дүгээр байр Д.Дугармаа (12а)

2-дугаар байр П.Эрхсаран (9а)

3-дугаар байр М.Намуунзул (4а)

4-дугаар байр А.Оюунгоо (2а)

5-дугаар байр Ц.Энхриймаа (8б)

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах